“Харуул занги 2025” тэмцээний удирдамж

📍 2025.09.01, Улаанбаатар хот


1. Тэмцээний тухай

Тэмцээний тухай “Харуул занги” цахим аюулгүй байдлын тэмцээн нь цахим магадлан шинжилгээ, ёс зүйт довтолгоо болон хамгаалалт гэсэн үндсэн хэсгүүдтэй. Энэхүү тэмцээн нь хууль, ёс зүйд нийцүүлэн хакерийн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөх, гүйцэтгүүлэх, олон нийтэд үзүүлэх боломжийг бий болгох, мөн онцгой чухал мэдээлэл, эд хөрөнгийг нууцлах, хамгаалах хэрэгцээ, шаардлагыг ойлгуулахыг эрмэлзэнэ. Уг тэмцээнийг 2013 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд 2025 оны 9 дугаар сарын 6-ны өдөр арван гурав дэхь удаагийн тэмцээнийг зохион байгуулахаар товлоод байна.


2. Тэмцээний үе шат, агуулга

“Харуул занги 2025” тэмцээн нь 3 үе шаттай байна:


3. Тэмцээний хамрах хүрээ


4. Тэмцээний дүрэм

4.1 Ерөнхий шаардлага

  1. Монгол Улсын иргэн байх.
  2. Оролцогч нь заавал нэг багт харьяалагдана.
  3. Тэмцээний даалгавар, цаг, маргааныг шийдвэрлэх эцсийн хариуцагч нь шүүгчийн баг байна.

4.2 Багт тавигдах шаардлага

  1. Баг нь 3 хүртэлх гишүүнтэй байна.
  2. Багууд тоглогчдын нэр, имэйл, утсыг бүртгүүлнэ. (Хувийн мэдээллийг зөвхөн зохион байгуулалтын зорилгоор ашиглана.)
  3. Тоглогч болон багийн нэр нь албан бус байж болно.
  4. Багийн ахлагч нь системд багийн бүртгэлийг үүсгэнэ.
  5. Багуудын оролцооны мэдээлэл, оноо нь вэбээр ил тод харагдана.
  6. Эргэлзээтэй нөхцөл үүсвэл шүүгчдэд хандана.
  7. Онсайт шатанд оролцох гишүүд бичиг баримттай ирнэ.

4.3 Явагдах зарчим

  1. Тэмцээний үргэлжлэх хугацаа:
    • 1-р шат – 6 цаг
    • 2-р шат – 6 цаг
    • 3-р шат – 5 цаг
  2. Онооны систем нь динамик байна:
    • Тухайн бодлого олон баг бодох тусам оноо буурсан байдлаар оноо авна.
    • Цөөн шийдэгдсэн бодлогын оноо өндөр хэвээр үлдэнэ.
  3. Флагийн формат: HZ2025{flag}
  4. Асуулт хариултыг Discord-ын Haruulzangi#2025 сувагт хэлэлцэнэ.
  5. Алдаа (bug) илэрвэл шүүгчид мэдэгдэнэ.

4.4 Үнэлгээ

  1. Даалгавруудын оноо 1000 хүртэлх оноотой байх бөгөөд Динамик онооны системтэй байна. ба динамик онооны зарчмаар явагдана. Даалгаврууд бүлэг бүлэгт хуваарилагдана.
  2. Хэн ч хийж чадаагүй бодлогод зөвлөмж (hint) өгнө.
  3. Хамгийн их оноо авсан 30 багийг 2-р шатанд шалгаруулах ба тэнцүү оноотой багуудын хувьд даалгавар бүрийн хариуг серверт илгээсэн цагийг үндэслэн хугацааны нийлбэрээр эрэмбэлж хамгийн бага хугацаанд хийж гүйцэтгэснийг шалгаруулна.
  4. Олон нийт үнэлгээг вэбээр харна.

4.5 Хориглох зүйлс

  1. Монгол улсын аливаа хууль, тогтоомж, эрх зүйн баримт бичигт харшлах үйлдэл хийхийг хориглоно.
  2. Ямар нэгэн хууль бус, ёс зүйгүй үйлдэл хийх, хийхийг оролдох, татагдан оролцохыг хориглоно.
  3. Виртуал машины хостын сүлжээний тохиргоо /Network adapter, NAT гэх мэт/-г өөрчлөхийг хориглоно.
  4. Тэмцээн явагдаж байгаа систем рүү халдлага хийсэн, хийхийг оролдсон тохиолдолд тухайн багийг тэмцээнээс хасна.
  5. Тоног төхөөрөмжтэй холбоотой ямар нэгэн хүндрэл, лавлах зүйл үүссэн тохиолдолд зохион байгуулагчид цахим хуудсан дээр байрлах чатаар мэдэгдэнэ.
  6. Тэмцээний үед бэлдэж өгсөн машинуудын лог-ийг хаах, хяналтын зорилгоор ашиглагдаж буй программыг зогсоохыг хориглоно.
  7. Тэмцээний эхний шат эхэлснээс хойш багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг хориглоно.
  8. Багийн нэг гишүүн тэмцээнд оролцох боломжгүй болсон тохиолдолд тэмцээнийг үргэлжлүүлж болох ба нөхөж гишүүн оруулахгүй.
  9. Багийн гишүүд тэмцээнд оролцох боломжгүй болсон тохиолдолд багийг тэмцээнээс хасах ба ямар нэгэн нөөц тоглогч оруулахыг хориглоно.
  10. Тэмцээн эхлэх цагаас хоцорч ирсэн баг, багийн гишүүнийг тоглолтод оруулж болох ба хоцорсон цагийг нөхөж олгохгүй.
  11. Тэмцээний дундаас тэмцээнийг орхиж болох ба энэ тохиолдолд буцаж тоглолтод орохыг хориглоно.
  12. Тэмцээн эхэлснээс хойш дуустал багийн гишүүд ямар нэгэн байдлаар гаднаас зөвлөгөө, дэмжлэг авахыг хориглоно.
  13. Багийн гишүүд тэмцээний явцад гар утас болон бусад үүрэн холбооны хэрэгсэл, мөн LLM төрлийн хиймэл оюун (ChatGPT, Bard гэх мэт) ашиглахыг хориглоно. Нэн шаардлагатай бол шүүгчдэд мэдэгдэнэ.
  14. Тэмцээн эхэлсэнээс хойш дуусах хүртэл баг нь багийн гишүүн биш этгээд болон зөвлөх, төлөөлөгч гишүүн, дэмжигчээс тусламж, дэмжлэг авахыг хориглоно.
  15. Хэрвээ ямар нэгэн хэлбэрээр тухайлбал, утасны яриа, дуудлага, дохио, чат, мессеж, харилцан яриа, тусламж хүсэх зэрэг үйлдэл үүссэн тохиолдол нь тухайн багийн оноог бууруулах эсвэл тоглолтоос хасах үндэслэл болно.
  16. Тоглогчийн нэр болон багийн нэр нь гэмт хэрэг, порнограф болон бусад ёс зүйгүй агуулгатай байхыг хориглоно

5. Бусад


6. Асуулт, маргаан

  1. Тэмцээн эхлэхээс өмнө асуултыг зөвхөн багийн ахлагч асууна.
  2. Маргааны үед зөвхөн багийн ахлагч шүүгчидтэй харилцана.
  3. Тоглолтын цаг дуусаагүй үед маргаан үүсгэхийг хориглоно.
  4. Дүрэмд заагаагүй асуудлыг шүүгчдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
  5. Шийдвэртэй санал нийлэхгүй бол тэмцээн дууссаны дараа зохион байгуулагчдад албан ёсоор хүсэлт гаргана.